Аливаа байгууллагад амралтаа авах юм уу амралтын өдрүүдээр амрахыг хүсдэггүй ажилтнууд цөөнгүй бий. Учир нь тэдэнд дофамин хэмээх бодисоо байнга ялгаруулж байх ёстой бөгөөд үүнийг нь ажил нь нөхдөг болохыг Оросын биологийн шинжлэх ухааны доктор Виктор Комаренко баталжээ.
Хүн өөрт өгөгдсөн даалгаврыг сайн биелүүлээд байхад тархинд нь эерэг үр дүнд хариу урвал үзүүлдэг шагнал урамшууллын систем идэвхждэг байна. Энэ үед дофамин хэмээх даавар ялгардаг байна. Ингээд дахин дофамины “тун” олж авахын тулд тухайн ажилтан ажилдаа мансуурсан мэт улайран сууж, амралтын өдөр, ээлжийн амралтаа ч умартан ажилладаг гэнэ.
Beehiveor нейротехнологийн компанийг үүсгэн байгуулагч, биологийн ухааны доктор Виктор Комаренкогийн хэлснээр, хүний тархи нэг асуудал дээр байнга төвлөрөн удаан ажиллах чадваргүй байдаг гэнэ. Энэ тохиолдол мэдрэлийн төвүүд амархан ядарч, ажилтны ажлын үр дүн огцом унадаг байна. Сэтгэхүйгээ байнга ажиллуулснаар бидний тархи багахан хэмжээний мэдээллийг л боловсруулдаг аж. Харин бүтээлч, амжилттай санааг хүн амарч байхдаа гаргадаг байна. Идэвхгүй үедээ тарх илүү их мэдээлэлд дүн шинжилгээ хийж, байгаа бүх туршлагаа хуримтлуулж чаддаг хэмээн шинжээч онцолжээ.
Дэлхийн олон компанийн удирдлагууд үүнийг ойлгоод, бизнес орчиндоо үр дүнтэй байдлын шинэ харилцааг бүрдүүлж эхэлжээ.
Эх сурвалж: Focus.ua