Израилийн хэсэг бүлэг судлаачид цусны судсыг муутгадаг VEGF уургаас ирэх дохионы дамжуулалтыг сайжруулах замаар хөгшрөх үйл явцыг удаашруулж сурчээ.
Еврейн Иерусалимын их сургуулийн эрдэмтэд энэ аргаар оготны хөгшрөлтийг удаашруулж чадсан байна. Судас хөгшрөх нь хөгшрөлтийн үйл явцыг хурдасгахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Харин зүрх судасны систем муудах шууд шалтгаан нь VEGF уургийн идэвхжил буурдгаас болдог байна.
Харин судалгааг хийсэн эрдэмтэд судас хөгшрүүлж, янз бүрийн өвчин үүсгэдэг VEGF-ийн идэвхжлийг нь унтраадаг молекулын механизм илрүүлжээ. VEGF-ийн дохионы дамжуулалтын сэргээх замаар хялгасан судсаа алдалтаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулж, насыг уртасгасан байна. Оготно дээр хийсэн судалгаагаар эмэгчнийх нь нас 48%-иар, эрэгчнийх нь 39%-иар нэмэгдсэн байна. VEGF-ийн идэвхжлийг зохицуулснаар бүх төрлийн сүүн тэжээлтэн амьтан, тэр дотроо хүний амьдралын нас, чанарыг нэмэгдүүлж болно гэж эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: Trends.rbc.ru