Баян улс орнуудыг санаачилж буй вакцины гурав дахь тун дэлхий дахинд илүү их үхэл авчирч болзошгүй гэж эрдэмтэд Guardian хэвлэлд мэдээлжээ.
Хэрэв барууны удирдагчид хүн төрөлхтний бусад хэсгийн өмнө хүлээсэн хариуцлагаасаа татгалзаж, вакцинаа хуваахын оронд өөрийнхөө улсын иргэдийн дахин вакцинжуулж эхэлбэл дэлхий дээр илүү олон хүн коронавирусээр өөд болно гэжээ.
Эндрю Поллард, Сет Беркли нарын профессорууд дахин вакцинжуулалтыг өргөнөөр явуулах нь нийгмийн эрүүл мэндэд ашиггүй, харин ч таагүй үр дагавар учирна гэсэн байна.
“Энэ бол шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хувьд чухал алхам. Нэг баян улсад бустер вакцин гэх томоохон аян эхлүүлж байна. энэ нь вакцины олон тунг системээс татаж, илүү олон хүн ганц тун ч авах боломжгүйгээр амиа алдах болно” гэжээ.
Эх сурвалж: Mignews.ru