Японы баруун хэсгээс зүүн хэсэг хүртэл хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, хур тунадас үүссэнээс болж байгалийн гамшигт үзэгдэл тохиолдох эрсдэл өндөр байгааг Японы цаг уурын агентлаг мэдээлж, сэрэмжлүүлэг өгч эхэллээ.
Хүчтэй аадар бороо энэ сарын 11-нээс эхлэн оросн бөгөөд 15-нд баруун болон зүүн зүгийн хотуудад орж, өргөн уудам газар нутгийг хамарсан байна. Шөнөдөө ихэнхдээ Номхон далайн эрэгт бороо орж байгаа нь Нагасаки, Фукуока, Хирошима болон Кюшү аралд гол мөрний үер ихэсч, хөрсний гулгалт үүсэх нөхцлийг бүрдүүлж эхэлжээ.
Цаг уурын агентлаг хотуудын оршин суугчдад сэрэмжлүүлэг өгч, бороо зогссон, бага орж байгаад тайвширах хэрэггүй. Орон нутгийн засаг захиргаанаас гаргасан мэдээллийг дагаж, байгалийн аюулт үзэгдэл тохиоход аюулгүй газар байрлахыг сануулж байна.
Хүчтэй аадар борооны улмаас Кюшү арал ихээхэн хохирол амссан бөгөөд орон нутгийн захиргаа 1.4 сая иргэнийг орон гэрээ яаралтай орхин хоргодох байр луу нүүхийг зөвлөөд байна. Мөн Нагасаки мужийн Унзен хотод хөрсний гулсалт явагдаж, хоёр айлын амины орон сууц нурж, 59 настай эмэгтэй амь үрэгдэж, гэр бүлийнх нь хоёр гишүүн сураггүй болжээ.
Сураггүй болсон иргэдийг аврах ажиллагаанд 150 гаруй цэрэг, цагдаа, гал сөнөөгчид ажиллаж байна.
Эх сурвалж: NHK