2021-08-14 11:551min00

Хүй долоон худагт наймдугаар сарын 16, 17-нд 512 бөхийн барилдана

08

Монголын Үндэсний Бөхийн Холбоо наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргасан байгаа. Ирэх долоо хоногт, наймдугаар сарын 15, 16-нд Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдааныг зохион байгуулагдах юм байна.

Энэ барилдааныг Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа юм байна.

Өчигдөр бөхчүүдээс PCR шинжилгээ авч, Бөхийн өргөөнд бүртгэл эхэлсэн гэж МҮБХ мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй