Баруун нутгаар хүчтэй аадар бороо орж буйтай холбогдуулан хариу арга хэмжээ авахад бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллахыг Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Засгийн газрын гишүүддээ үүрэг болголоо.
С.Ёшихидэ мөн Засгийн газрын яам, агентлагуудын төлөөлөгчдөд хандан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил болон аадар бороо, гол мөрний нөхцөл байдлын талаар ард иргэдийг цаг тухайд нь зохих мэдээллээр хангахыг уриалжээ.
Үүний зэрэгцээ орон нутгийн засаг захиргаатай нягт хамтран ажиллаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд туслах бүхий л арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна.
“Холбогдох албаны төлөөлөгчид хохирлын хэмжээг хурдан тооцоолж, онцгой байдлын үед бүх хүчин чармайлтаа дайчлан иргэдийн амь насыг нэн тэргүүнд тавих ёстой” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: NHK