Пүрэв гарагийн орой Английн баруун өмнөд хэсэгт орших Плимут хотод аллага гарч, зургаан хүний амь үрэгджээ. Цагдаагийн газраас хийсэн мэдэгдэлд, хоёр эмэгтэй, гурван эрэгтэй байсан гэсэн бол сөрөг хүчний Хөдөлмөрийн намын орон нутгийн депутат Люк Поллард н алагдсан хүмүүсийн дотор 10 -аас доош насны хүүхэд байсан гэж твиттертээ бичжээ.
Цагдаа нар хэргийг “галт зэвсэг ашигласан ноцтой гэмт хэрэг” гэж тодорхойлсон ч энэ нь терроризмтой холбоогүй гэж үзсэн байна. Хэрэг гарсан газар орчмын оршин суугч 57 настай Шаррон Тёрнер “The Times” сонинд зэвсэгт этгээд эхлээд эх, охин хоёрыг буудаад байшингийн урд хаалгыг өшиглөж гарсан. Хар саарал өнгийн хувцас өмссөн, хагас автомат буугаар зэвсэглэсэн хүн байсан гэж хэлсэн байна.
Халдлагын дараа зэвсэгт этгээд байшингийн ард байрлах цэцэрлэгт хүрээлэнгээр зугтаж байхдаа дахин хоёр хүнийг бууджээ. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Их Британи галт зэвсэг ашигласан хүн амины хэргийн тоогоороо дэлхийд дээгүүрт ордог ч бөөнөөр буудах гэмт хэрэг ховор гардаг байна. Энэ аллага тус улсад сүүлийн 11 жилийн хугацаанд гарч байгаа бөөнөөр буудсан гэмт хэрэг болж байна.
Эх сурвалж: Voanews.com