Наймдугаар сарын 13-ны байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2573 хүнийг “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулснаас 1172 хүнд PCR, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийлээ. Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй байна.
Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-нд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бол тухайн өдрийн 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм. Мөн тусгаарлах байранд эмчлүүлж буй 146, гэрээр эмчлүүлж байгаа 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8426 байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР