2021-2022 оны хичээлийн жилд туршилтын журмаас зургаан дүүргийн 25 цэцэрлэгийг ээлжийн багштай болгох гэж байна. Ээлжийн багштай ажиллах цэцэрлэгүүдэд нийтдээ 60 багш ажиллах бөгөөд цагийн хуваарийг өглөөний 07:30-19:00 цаг хүртэл буюу, өдөрт 12 цаг ажиллахаар тогтсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Нийслэлийн автозамын түгжрэлийн шалтгааны 25 хувийг сургууль, цэцэрлэг рүү хүүхдээ хүргэх гэсэн хөдөлгөөн эзэлдэг байна. Тиймээс уртасгасан цагаар туршилтын журмаар ажиллах цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж магадгүй гэсэн найдварыг тавьж байгаа бололтой.