Хээл хахуулийн хэргээр ял эдэлж байсан Самсунг корпорацийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд БНСУ-ын шүүх нэгдүгээр сард хоёр жил зургаан сарын хорих ял оноосон. Баасан гаригт Ли Жэ Ёныг шүүх Өршөөлийн хуулийн дагуу шоронгоос сулласан байна.
Өмнөд Солонгосын технологийн том корпораци Самсунг хөрөнгө оруулалтын томоохон шийдвэр гаргахын өмнө Ли Жэ Ёнд суллагдаж байгаа юм. 53 настай Ли нэгдүгээр сард хар саарал өнгийн костьюмтай саатуулагдаж байсан бол хорихоос гарч ирэхдээ саатуулагдаж байх үеийнхээсээ туранхай харагдаж байжээ.
Ли сэтгүүлчдэд хандан “Би хүмүүсийн сэтгэлийг маш их санаа зовоосон. Гүнээ уучлалт гуйж байна. Шүүмжлэл, сэтгэл зовсон хандлага, өндөр итгэл хүлээлтийг би мэдэрч байгаа учраас цаашдаа шаргуу ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн найзаас хахууль авсан хэрэгт буруутгагдсан Ли 30 сарын ялын 18 сарыг биеэр эдлээд байна. 2017 оны наймдугаар сараас эхэлсэн дуулиан үргэлжилж түүнд таван жилийн хорих ял оноосноос нэг жилийн ялыг биеэр эдэлсэний дараа шоронгоос суллаж байв. Гэвч энэ оны нэгдүгээр сард өмнө гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ялыг богиносгон буцаан шоронд суулгасан юм.
Ли Жэ Ён Самсунг корпораци дахь ажлаа үргэлжлүүлэхийн тулд Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авах шаардлагатай боловч энэ нь албан ёсны шинж чанартай учраас саад гарахгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж.