ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгсөнийг өчигдөр /2021.08.11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомыг томилжээ. Б.Алтанцом нь ИНЕГ-ын дэд даргаар гурван удаа томилогдон ажиллаж байсан нэгэн юм.