2021-08-12 11:521min00

Дэлхийн хамгийн том нефтийн компани орлого ашгаа 4 дахин нэмэгдүүлжээ

01

Олборлолт, нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг, Саудын нефтийн Saudi Aramco 2021 оны хоёрдугаар улирлын дүнгээр цэвэр ашгаа $25,5 тэрбум болгон нэмэгдүүлж чаджээ. Өнгөрсөн жилийн хоёрдугаар улиралд цэвэр ашиг нь ердөө л $6,6 тэрбум байсан юм. Ням гарагт компанийн тайлангаа олон нийтэд танилцуулахдаа энэ тухай зарлажээ.

Saudi Aramco-гийн орлого өссөн нь дэлхийн нөхцөл байдал сайжирсан, нефтийн эрэлт өссөн, коронавирусийн вакцинжуулалтын ачаар хязгаарлалт суларсантай холбоотой. Компанийн ногдол ашиг хоёрдугаар улирлын дүнгээр $18,8 тэрбум болсон аж.

Компани хагас жилд $47,2 тэрбумын цэвэр ашиг олсон бол өнгөрсөн жилийн мөн үед $23,2 тэрбумыг олж байсан юм.

Saudi Aramco-гийн мөнгөний чөлөөт урсгал хоёрдугаар улиралд $22,6 тэрбум болж жилд 3 дахин нэмэгджээ.

2020 оны дүнгээр Saudi Aramco-гийн цэвэр ашиг бараг хоёр дахин унаж, өмнөх жил нь $88,2 тэрбум байсан бол $49 тэрбум болж буурч байсан юм.

Эх сурвалж: Korrespondent.net

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй