Дэлхийн олон оронд сурагчдын суудлын тоо хүрэлцэхгүй байгаа нь нэлээд асуудал үүсгэдэг. Гэхдээ сургууль, боловсролын байгууллагад хангалттай хэмжээний анги танхим хүрэлцэхгүй бол шинэ сургууль барих замаар шийдвэрлэх боломжтой. Хятадууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг хамтдаа сонирхоцгооё.
Хятадын Ардын архитектурын товчоо Plugin Learning Blox нэртэй нэгэн төсөл боловсруулж, амьдралд хэрэгжүүлж эхэлжээ. Шэньжэнь хотын сургуулиудад суудлын тоо хүрэлцэхгүй байгаа асуудлыг хөнгөвчлөхийн тулд мэргэжилтнүүд амархан угсарч суурилуулж болдог, боловсролын байгууллагын гол бодлогод зохицох боломжтой модуль сургуулийн бүтээцийг бий болгожээ. Энэ модуль системийг Ухань хотын эмнэлэг барихад ашиглаж байсан бөгөөд 10-хан хоног зарцуулсан юм.
Бүтээцийг угсарсны дараа бүлгээр болон ганцаарчлан суралцах боломжтой модуль ангиудаас бүрдсэн сургууль үүссэн байна. Бүтээцийг амархан задалж, шаардлагатай тохиолдолд нүүлгэж болно.
Эх сурвалж: Аctivityedu.ru