Есдүгээр сараас эхлэн дэлхийд коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт огцом нэмэгдэнэ. Арванхоёрдугаар сар гэхэд 5,3 сая хүний амь нас хохирно гэсэн мэдэгдлийг Америкийн Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэнгийн эрдэмтэд гаргажээ.
Хүрээлэнгийн урьдчилсан прогноз нь COVID-19-өөс үүдэлтэй албан ёсны нас баралтын бүртгэл болон албан ёсоор бүртгэгдээгүй, коронавирустэй холбоотой нас баралтуудын нэмэлт тохиолдлуудыг ялгасан байна.
Ингэтэл энэ өвчинтэй холбоотой шалтгаанаар нас барах хүний тоо 12 саяд хүрэх гэнэ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебреесус өмнө нь дэлхий дахин “бодит аюулын үе” дээрээ ирсэн тухай мэдэгдсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт COVID-ын нийт тохиолдол дэлхийд 200 сая болсон юм.
Эх сурвалж: Мignews.ru