УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай АН-ын Үндэсний бодлогын хорооны өчигдөр хуралдаж УИХ-ын 18, 28-р тойргуудад явагдах нөхөн сонгуульд оролцох тухай, Намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах тухай, гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл явуулах тухай болон бусад зарим асуудлыг хэлэлцсэн гэнэ.
Мөн намын үйл ажиллагаанд “дижитал шилжилт”-ийг нэвтрүүлж ардчиллын үйл хэрэгт иргэдийн дуу хоолой, оролцоог хангах дижитал платформ хөгжүүлэх боломж, үүний эхлэл болгон бүтээсэн “Бүтэн ардчилал” аппликейшнээр дамжуулан гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл явуулах тухай мэдээллийг сонсчээ.
О.Цогтгэрэл “Бүтэн ардчилал” аппликейшнийг санаачилсан бөгөөд гишүүд нэгнийгээ урьж оруулан 3 шатны баталгаажуулалтаар бүртгэгдэж шаардлагатай мэдээ, мэдээлэл авах, намын үйл ажиллагаанд оролцох, идэвхи оролцоогоо бүртгүүлж оноо цуглуулах, үнэлгээ өгөх зэрэг боломжтой гэж танилцуулсан байна.