Манай орны хамгийн нам дор газарт байрладаг Хөх нууранд шаамий хорхой хэт олширсон нь сүүлийн жилүүдэд нуур бохирдож ширгэх аюулд хүрчээ. Иймд нуурын алдагдаж буй экосистемийг тэнцвэржүүлэхээр Дорнод Байгаль орчны үнэлгээ, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг “Хүрэн баавгай” компани өнгөрөгч хавар эрэг болон ёроолыг цэвэрлэсэн байна.
Тус компанийн судлаачдын баг эхний судалгаагаа явуулах үедээ нуураас их хэмжээний загасны тор гарган авчээ. Хоёр дахь ээлжийн судалгааг энэ сарын 20-нд эхэлж ирэх сарын 10-н хүртэл явуулах аж.