Хэнтий аймгийн Биндэр сумаас хойт зүгт, 15-20 км газарт байдаг Дарьт болон Ширээт гэдэг газарт өчигдөр (2021.08.07) арван минут орчим орсон мөндөрт малчид хохирол амсаж, айл өрхүүдийн байшингийн дээвэр хууларч, машины цонх хагарчээ.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар өнөөдөр ч ихэнх сумдаар үргэлжлэх дуу цахилгаантай аадар бороо, гэнэтийн үер усны аюул, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины сэрэмжлэхийг анхааруулжээ.