Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байгаа.
Энэ удаад Баянзүрх дүүрэгт хамаарах Зүүн дөрвөн замын уулзварын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн зохион байгуулах төлөвлөгөөг гаргасан бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, замын хөдөлгөөний дараах зохион байгуулалтыг хийнэ.
Наймдугаар сарын 8-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэл
Наймдугаар сарын 10-ны 23:00 цагаас наймдугаар сарын 12-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас урагш Намьянжугийн гудамжны “Петровис” шатахуун түгээх станцын уулзвар хүртэл
Наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг тус тус хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил явагдана.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон зохион байгуулалтын хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийх юм.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР