Шүдээ дутуу эмчлүүлэх нь цаашид эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж, олон өвчнийг бий болгодог гэнэ.
“Амны хөндийн үрэвсэлтэй хүмүүсийн ерөнхий болон архаг өвчин нь хүндэрдэг” хэмээн Оросын шүдний эмч Олег Кущ хэлсэн байна.
Буруу хазалтаас болоод хүзүүний арын хэсгийн булчин цочмог байдлаар агшдаг. Үүнээс болоод нүүрний булчин, хөдөлгөөн, инээмсэглэлд өөрчлөлт ордог байна. Үүнээс гадна мэдрэл, судас дарагдсанаар мигрень буюу толгой таллан өвддөг болдог гэнэ.
Буруу хазалт шүдгүй болгох, хүзүү, мөр, нуруу, тэр ч байтугай бүсэлхий, аарцаг, өвдөг, шилбээр өвдөх шалтгаан болж болно.
Хэрэв та үргэлж толгой өвдөөд байвал шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Шүдний хорхойдолт өвдөлтийг нэмсээр толгой таллан өвдөхөд хүргэж болно. Амны хөндийн үрэвсэл бусад эрхтэнд шилжиж, гайморит, ангина, хоолойн хүндрэл ч үүсгэж мэддэг байна.
Эх сурвалж: Mir24.tv