Тэрбумтан Билл Гейтс салсан шалтгаан, мөн дуулиант санхүүч Жеффри Эпштейнтэй харьцдаг байсан нь алдаа байсан талаараа анх удаа тайлбар өгчээ.
Microsoft-ыг үндэслэгч тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа эхнэрээсээ салсан шалтгаанаа шууд хэлээгүй ч түүнд дотно, хүндлэлтэй хэвээр гэдгээ мэдэгджээ.
“Мелинда бол гайхалтай хүн. Бид хоёрын түншлэл дууссан нь миний хувийн амьдралд томоохон гунигт үйл явдал. Гэвч бид түншлэлээ үргэлжлүүлэхийн тулд харилцаж, сандаа ажилласан хэвээр байгаа. Бид хоёрын хамтын ажил хоёуланд нь үргэлж таалагдаж ирсэн” хэмээн тэрбээр хэлжээ.
Түүнчлэн Гейтс Эпштейнтэй харьцдаг байсандаа харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мелинда, Билл Гейтс нарын салалтын нэг шалтгаан нь Мелинда нөхрөө Жеффритэй холбоотой байсанд дургүйцсэн гэдэг. Жеффригийн хувьд насанд хүрээгүй хүүхдүүдийн бэлгийн худалдаа явуулж байсан гэдэг нь тогтоогдсон юм.
“Би түүнтэй хамт хэд хэдэн удаа оройн зоог барьсан. Дэлхийн эрүүл мэндийн системд хэдэн тэрбумыг олж авах тухай түүнийг хэлсэн үг үнэн байгаасай гэж харьцдаг байсан. Гэвч юу ч биелээгүй, харилцаа дууссан. Гэвч үүнтэй цагийг өнгөрүүлсэн нь асар том алдаа байсан” гэжээ.
Гейтсийг Microsoft болон сайн үйлсийн сандаа ажилладаг байсан эмэгтэйчүүдэд хэд хэдэн удаа сээтэн хаясан тухай мэдээлэл тайлбар өгөөч гэхэд Гейтс харамсаж байна гэжээ. “Бүх хүн харамсдаг гэж боддог. Гэхдээ одоо сайн бодох цаг. Би цаашаа явах ёстой. Ажил маань надад маш их чухал. Гэр бүл дотор бид эдгэрч, юу болсноосоо суралцах болно” хэмээжээ.
Билл Гейтс, түүний эхнэр Мелинда нар 27 жил хамт амьдарсны эцэст наймдугаар сарын 2-нд албан ёсоор салсан юм. Тэд тайван байдлаар салсан ч салалтын шалтгааныг тойрсон олон цуу яриа үүссэн билээ.
Эх сурвалж: Korrespondent.net