Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар мотоциклтой зам тээврийн 261 осол бүртгэгдэж, ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирчээ.
Хүний амь хохирсон ослын 44 орон нутагт, хоёр нь нийслэл хотод гарсан байна.
Мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үндэс гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Өнгөрсөн хоногт л гэхэд нийт бүртгэгдсэн 192 зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний хоёр нь мотоциклийн осолтой холбоотой байна.
Түүнээс гадна, өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 69 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ.