Энэ сард ихэнх нутгаар хур тунадастай байх бөгөөд сарын сүүлчээр зарим нутгаар цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Өчигдөр орсон борооноор Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсэгт үер буусан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Нисэх, Яармаг чиглэлд борооны ус тогтож, үерлэсэн. Орон сууцнуудын хороолол болон автозамуудын хэсгээр үерлэсэн уснаас болж явган зорчигч явахад хүндрэл учирчээ.
Ус зайлуулах шугам сүлжээний насжилт болон ус зайлуулах хоолойгүй төвийн хэсэгт үер бууж байгаа. Шаардлагатай тохиолдолд ус зайлуулууах, соруулах машин үйлчилж, үер буусан хэсгийн усыг соруулж ажилладаг байна.