Израилийн Эрчим хүчний яамны мэдээлснээр наймдугаар сарын 1-нээс бензиний үнэ 5 агоротоор нэмэгдсэн байна. 95 октантай бензин литр тутамдаа ШТС-уудад өөртөө үйлчлэх бол 6,36 шекель болж өсжээ. Харин ШТС-уудад үйлчилгээ бол үнэн нь өөрчлөгдөхгүй, литр нь 21 агор байх аж.
Тус улсад сүүлийн 1 жилийн дотор бензиний үнэ 9 удаа нэмэгдсэн юм. 2020 оны 12 дугаар сард бензин 9 агоротоор нэмэгдсэн бол нэгдүгээр сард 8 агорот, хоёрдугаар сард 21 агор, гуравдугаар сард 27 агорот, дөрөвдүгээр сард 5 агорот, тавдугаар сард 2 агор, зургаадугаар сард 7 агорот, долоодугаар сард 18 агоротоор тус тус өсжээ.