УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Монгол-Кубын парламентын бүлгэмийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Монгол дахь Бүгд найрамдах Куба улсын Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Элчин сайд Раул Дэлгадо Консепсион Куба, Монгол улсын дипломат харилцаа амжилттай өргөжин тэлж байгааг дурьдаад, цаашид улам бэхжүүлж, хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн байна. Мөн Куба улсыг байнга дэмжиж ирсэн Монгол Улсын парламентад талархалаа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ манай улсын оюутнуудад урт хугацаанд тэтгэлэг олгож боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж байгаад баяртай байгаагаа хэлжээ