УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 8-ны өдрүүдэд хуралдаж өндөрлсөн.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуралдах хугацааг сунгасан учир УИХ-ын хаврын чуулган анх удаа 75-аас дээш хоног хуралдсан юм.
Энэ удаагийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд ямар ирцтэй оролцсон талаарх мэдээллийг хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргажээ.
Хаврын ээлжит чуулган 34 удаа хуралдсаны 23-д нь буюу хамгийн олон удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй байна. Тэрбээр 19 удаа чөлөө авчээ.
Харин чуулганы хуралдаанд бүрэн оролцсон/34 удаа/ найман гишүүн байна.
- Г.Амартүвшин
- Т.Аюурсайхан
- Ё.Баатарбилэг
- Б.Баярсайхан
- Д.Ганбат
- Б.Дэлгэрсайхан
- Б.Пүрэвдорж
- С.Чинзориг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил/5/, Ж.Эрдэнэбат/6/ нар хуралдааныг хамгийн олон удаа тасалжээ.