2021-08-03 08:511min00

Цагаан хад суурьшлын бүс коронавирусийн халдваргүй бүс болжээ

01

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад суурьшлын бүс халдваргүй бүс болсныг аймгийн Онцгой комисс нь өчигдөр мэдэгдлээ.

Тус бүсэд зургаадугаар сарын 29-нөөс хойш коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эрүүл мэндийн сайдын 456 дугаар тушаалд тухайн бүс нутагт 28 хоногийн турш өвчлөл бүртгэгдээгүй бол халдвар зогслоо гэж үзнэ хэмээн заасан байдаг. Энэ дагуу Гашуун сухайт, Цагаан хад суурьшлын бүс халдвар бүс болжээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй