Хан-Уул дүүргийн “Их наяд плаза”-гийн өргөтгөлийн барилгын гадна фасадны хэсэг шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр /2021.8.2/ 17:00 цагт иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангийн 20 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллажээ.
НОБГ-т галын дуудлага 17:00 цагт ирсэн бөгөөд 10, 14, 63 дугаар ангийн алба хаагчид ажилласан. Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан бөгөөд ямар нэгэн хохирол учирч, хүний амь нас хохироогүй. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа. Шуурхай очсон учраас гал тархаагүй байна.