Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт өнөөдөр АТГ-ын мөрдөн шалгах албаныхан нэгжлэг хийж байгаа гэнэ. Түүний гэрийг НПГ-ын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан нэгжиж байгаа бололтой.
Гуравдугаар сард АН-ын дарга асан С.Эрдэнэ Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч прокурор Ц.Насанбат хоёр Ерөнхийлөгч Х.Баттулгатай үгсэн хуйвалдаж гэмт хэрэг наймаалцдаг.
Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надтай холбоогүй хийгээгүй хоёр асуудлаар хэрэг үүсгэсэн. Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч Ц.Насанбат нар нэг нь хэрэгсэхгүй болгож, нөгөө нь сэргээсэн. Хэрэгсэхгүй болгосон тогтоолоо Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах н.Түвшинжаргалаас өгүүлсэн хэмээн мэдэгдэж, Нийслэлийн прокурорын байгууллагын томчуудыг анхаарлын төвд оруулж ирсэн юм.
Энэ хэргээс үүдэн Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг тушаал бууруулан Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлж, нийслэлийн прокурор Ц.Насанбатыг ажлаас нь түдгэлзүүлээд байсан юм. Мөн Ц.Насанбат нь хонгилын хэмээх өмгөөлөгч Б.Баасанцогттой Төрийн ордны 3 давхарын кафед уулзалдсан зургууд цацагдаж байсан билээ.