2021-08-02 15:131min00

Pfizer, Moderna вакцины үнээ нэмлээ

08

Pfizer, Moderna компаниуд коронавирусийн вакцины үнээ нэмсэн тухай Financial Times сонин мэдээлжээ. Сонины редакци гэрээний хуулбарыг олноо дэлгэсэн аж.

Шинэ үнийн саналаар бол Pfizer-ын нэг тун вакцины үнэ 4 еврогоор нэмэгдэж, 15,50-аас 19,50 евро болсон бол Moderna-гийн вакцин нэг тун нь бараг 3 доллараар нэмэгдэж, 22,6-аас 25,5 доллар болжээ.

Financial Times-т мэдээлснээр вакцин үйлдвэрлэгч компаниуд үнээ нэмсэн асуудлаар тайлбар хийхээс татгалзсан байна. Гэхдээ вакцин үнэ зөвхөн Европын холбоонд зориулан өсжээ.

Эх сурвалж: Mignews.com

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй