Хятадын K-Pop супер од Крис Вуг хүчирхийллийн хэрэгт саатуулан баривчилсан гэж BBC News мэдээлэв. Хятадын нийгмийн сүлжээгээр 30 настай Вутай холбоотой хэд хэдэн материал цацагдсаны дараа Бээжингийн цагдаагийн газар түүнд мөрдлөг шалгалт явуулж эхэлжээ.
Тухайлбал, 19 настай оюутан охин Ду Мэйжу 17-той байхдаа поп одын гэрт үдэшлэгт очоод, удалгүй согтон, маргааш нь түүний орон дээр сэрсэн гэжээ. Мэйжу өөртэй нь 7 эмэгтэй Крисийн хүчирхийллийн асуудлаар холбогдсон, тэр дундаа насанд хүрээгүй охид ч байсан гэсэн аж.
Крис ажил, бусад боломж амлан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх нийт 24 эмэгтэй илэрчээ. Харин дуучин энэ мэдээллийг үгүйсгэж байна. Хэрвээ үнэхээр ийм зүйл болсон бол тэр өөрөө шууд л шоронд суух байсан хэмээн Ву мэдэгдсэн аж. Тэр дундаа дуучны өмгөөлөгчид Ду-г худал мэдээлэл өгсөн хэргээр шүүхэд өгчээ.
Крис Ву нь алдарт EXO-M хамтлагийн гишүүн байсан, дуучин, жүжигчин. Тэрбээр Louis Vuitton, Bvlgari, Porsche болон Хятадын бусад алдартай компаниудын нүүр царай аж. Ийм мэдэгдэл гарсны дараа олон брэнд түүнтэй гэрээгээ цуцалжээ.
Эх сурвалж: Korrespondent.net