Алан хядах байгууллагад ордог “Галын хүүхдүүд” байгууллага Туркт гарсан ойн түймэрт хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Энэ тухай нийгмийн сүлжээний мэдэгдэл дээр үндэслэн Yeni Şafak сонин наймдугаар сарын 1-нд мэдэгдсэн аж.
Хэвлэлүүдэд мэдээлснээр, “Галын хүүхдүүд”-ийн санаачилга нь Туркт алан хядах байгууллагад ордог Курдистаны ажилчны намтай холбоотой юм байна. Хөдөлгөөнд оролцогчид Туркийн бүсүүдэд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэсэн аж. Үүний улмаас Анталия мужид доод тал нь 7 хүн амиа алдсанаж. “Туркийн дэглэм бусад хэлийг ойлгож сураагүй байхад тэдний өвдгөн дор гал тавихаас өөр аргагүй” хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ.
“Галын хүүхдүүд” байгууллага урьд нь ч мөн ийм үйлдэл хийж байсан юм. Туркт өнгөрсөн жил гарсан түймрийн хариуцлагыг тус байгууллага хүлээсэн. Yeni Şafak-ийн тэмдэглэснээр Курдистаны ажилчны нам 1990-ээд оноос хойш олон удаагийн галдан шатаалт хийж байсан удаатай.
Курдистаны ажилчны намын өндөр албан тушаалтан Мурат Карайылан мэдэгдэлдээ түймэрт “талархлаа илэрхийлсэн”-ийг Daily Sabah-т бичжээ. Намын нэгэн оролцогч Шемдин Сакык ч тус байгууллага дахиад нийтийг хамарсан түймэр тавьж магадгүйг анхааруулсан байна.
Турк улсад долоодугаар сарын 28-наас эхлэн ойн томоохон түймэр дэгдэж эхэлсэн юм. Гал салхинаас болоод түргэн тархаж, энэ өдөр Анталья мужийн Манавгат дүүрэгт эхний өдөр 53 хүн өртсөн бол, гал хэд хэдэн тосгоныг хамарчээ.
Сүүлд нь түймрийн улмаас Туркт аврагчдад ус зөөж өгч байсан сайн дурын хүн амиа алдсан нь тодорхой болсон юм. 25 настай Шахин Акдемир Ичмелер дүүрэгт галын голомтод оржээ.
Туркийн Бодрумд жуулчдыг 5 одтой зочид буудлуудаас нь нүүлгэн шилжүүлж эхэлснийг наймдугаар сарын 1-нд мэдээлсэн байна. Гал тархаж, нутгийн иргэдэд аюул заналхийлэл учруулсаар байна. Туркийн Хөдөө ба ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирли 107 голомтоос 98 нь хяналтад орсон гэсэн бол Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа нь Манагаватад 400 хүн эмнэлгийн тусламж авсан гэжээ.
Эх сурвалж: Focus.ua