НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн саналын дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр “Хөх морьт ВМ” групптэй хамтран Туулын гүүрний орчимд зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршуулжээ.
Тус камер нь шөнийн тусгалтай, 360 градус эргэдэг, зарлан мэдээллийн дуут дохио бүхий шийдэлтэй.
Зориулалтын бус газарт хог хаяж байгаа эсэх болон гол, үер усны аюулын түвшинг давхар хянах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.