Хятадын засаг захиргаа Наньжин хотод гарсан коронавирусийн халдварын дэгдэлт тус хотын нисэх онгоцны буудлын цэвэрлэгч халдвар авснаас болж эхэлсэн гэжээ.
Хотод тархсан вирус Оросоос “эхтэй” байж магадгүй болсон аж. Учир нь Москвагаас нислэг үйлдээд ирсэн Air China агаарын тээврийн компанийн CA910 нислэгийн онгоцыг ариутгасны дараа тухайн ажилтан халдвар авсан нь илэрсэн гэнэ. Хятадын засаг захиргаа цэвэрлэгч эмэгтэйг цэвэрлэгээний дараа хувийн халдваргүйжүүлэлтээ зөрчсөнөөс болоод бусад ажилтнууд халдсан гэж үзэж байна.
Наньжин хотод долоодугаар сарын 20-нд халдвар голомтлон гарсан нь илэрсэн юм. Тухайн үед хотын олон улсын нисэх онгоцны Лукоу буудлын ажилтнуудаас халдвар гарч, голомтолсон халдвар гарсан нь болох нь тодорхой болсон аж. Хотын эмнэлгүүд PCR шинжилгээг 9 сая иргэндээ хийжээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр Наньжин хотод халдварын тохиолдол 185 болсон байна.
Эх сурвалж: lenta.ru