АНУ-ын Аляска мужид далайн эрэг орчмын бүсүүдэд өчигдөр (2021.07.29) 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж мужийн зарим хэсгүүдэд цунамигийн түгшүүр зарлав. АНУ -ын Геологийн алба (USGS)-ны мэдээлснээр мэдээлснээр газар хөдлөлт 47 километрийн гүнд болсон бөгөөд голомт нь Аляска мужийн Перривилл хотоос зүүн урд зүгт 91 милийн зайд байжээ.

Анхны газар хөдлөлтөөс хойш ойрхон 6.2 ба 5.6 магнитудын хүчтэй хоёр чичиргээ бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй. Гэхдээ энэ удаагийн газар хөдлөлт нь Аляска мужид 1964 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгт тооцогдож байна.

Аляска нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1964 оны гуравдугаар сард 9.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон нь Хойд Америкт урьд өмнө үзэгдээгүй хамгийн хүчтэй газар хөдлөлт байжээ.  Тус газар хөдлөлт нийслэл Анкориджийг сүйтгэж, цунами үүсгэн Аляскийн булан, АНУ-ын баруун эрэг, Хавайн арал өртөж 250 гаруй хүн амь үрэгдэж байжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн