Бусад

Цагаан хаданд хулгайгаар нэвтэрсэн жолооч нарын С зөвшөөрлийг цуцална

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг татах түр журам батлагджээ. Энэ дагуу 400 гаруй жолоочийг эхний ээлжид татан авах ажлыг зохион байгуулж байна.

Тодруулбал, жолооч нарыг Цогтцэций суманд тусгаарласны дараа татан авч байгаа аж. Гэвч хулгайн тээврээр жолооч нар ирэх зөрчил гарч байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагын С зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахаар болжээ. 

Энэ талаар аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Чинзориг “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Жолооч нарыг татан авахаас гадна хулгайн нүүрсний тээврийн жолооч нар суурьшлын бүсэд нэвтрэх зөрчил гарч байна. Иймд түр журмын дагуу жолооч нарыг түр хугацаанд татна.

Энэ хугацаанд өндөр үнэ хэлж, нааш тээвэр хийхгүй байхыг анхаараарай. Зорчсон тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн бүртгэлтэй, 14 хоног тусгаарлалтад орсон жолооч нар ачилт болон экспортод гарах учир хулгайн замаар өндөр зардлаар ирж эрсдэл үүрэхгүй байхыг онцгой анхааруулъя” гэж санууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close