Нью-Йорк хотын засаг захиргаа иргэддээ коронавирусийн вакцин хийлгэсний төлөө мөнгө өгч эхэлснийг хотын мэр Билл Де Блазио мэдэгдлээ.

Эхний тарилга хийлгэсэн хүн бүрд долоодугаар сарын 30-наас эхлэн 100 ам.долларыг хотын захиргаанаас төлөх юм байна. Энэ мөнгийг авахын тулд хотын иргэд тарилгын өмнө тусгай сайтад бүртгүүлэх ёстой.

Үүнээс өмнө Нью-Йоркийн засаг захиргаа вакцин хийлгэсэн бүх хүнд сугалаа олгож, гол шагналд нь 5 сая ам.доллар амлаж байсан юм.

8,5 сая хүн амтай Нью-Йорк хотод 4,4 сая хүн бүрэн вакцинаа хийлгэжээ.

АНУ-д дельта хувилбар сүүлийн хэдэн долоо хоногийн туршид идэвхтэй тархаж байна. Үүнээс болоод сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт гарах өвчлөлийн тоо 5 дахин нэмэгдэж, 11-12 мянгаас 60 мянга болжээ. АНУ-д өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед төрийн болон орон нутгийн албан хаагчдыг вакцинд заавал хамруулахаар болсноо зарлахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Meduza.io

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн