Британийн эрдэмтэд COVID-19 коронавирусийн халдварын хохирогчид болох нь илүү шинэ ангиллын хүмүүсийн бүртгэл гаргажээ.
Daily Mail-д мэдээлснээр, энэ нь коронавирусийн вакцин хийлгэхгүй гэж үзсэн 40-өөд насны хүмүүс гэнэ. Судалгаагаар, COVID-19-өөр нас барсан энэ ангиллын хүмүүс эв эрүүл хүмүүс байсан бөгөөд халдварын хүндрэл үүсгэх дагалдах өвчингүй байжээ.
Үүний зэрэгцээ мэргэжилтнүүд тарилгад хамрагдсан хүмүүсийн дундах нас баралтын онцлогийг илрүүлжээ. Ийм хүмүүсийн 5%-д нь вакцины дархлааны хариу үүсээгүй бөгөөд дархлааны системд асуудал үүсгэх эрүүл мэндийн асуудлаас болоод вакцины үйлчлэл суларсан байжээ.
Шинжээчид түүнчлэн вакцинжуулалт вирусээс үүдсэн нас баралтыг эрс бууруулдаг болохыг нэмж тэмдэглэсэн. Гэхдээ 70 настай хүний хувьд 35 настантай харьцуулахад эрсдэл 32 дахин өндөр аж.
Эх сурвалж: Rrussian.rt.com