Италийн Эмилия-Романья мужид даваа гарагт хүчтэй мөндөр оржээ. Тэнгэрээс алимны хэмжээтэй мөндөр орсны улмаас Пармы дүүргийн А-1 замын хөдөлгөөн зогссон төдийгүй хэдэн зуун машин, байшин өртжээ.
Интернэтээр цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас ямар хэмжээний хохирол учирсныг харуулах гэрэл зургууд тавигдсан байна. Аварга том мөндөр автомашины шилийг хагалж, сэв суулгажээ.
Мөндөр явган зорчигчид болон жолооч нарт ч нөлөөлснийг il Fatto Quotidiano хэвлэлд тэмдэглэжээ. Хүчтэй салхи, аадар борооноос болоод жолооч нар хөдөлгөөнөө ч үргэлжлүүлж чадаагүй юм.
Яаралтай албаныхан цаг агаарын улмаас Милан-Неаполь чиглэлийн автозамыг 3 цагийн турш хаасан аж. Энэ үеэр зам тээврийн осол болсноос гадна олон байшин дээвэргүй болжээ.
Эх сурвалж: 360tv.ru