АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадхимийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Тэрбээр уг уулзалтын дараа АНУ цэргээ Иракаас энэ оны сүүлээр гаргахаар болсноо мэдэгджээ. Жо Байдены Иракийн Ерөнхий сайдтай хийсэн яриа хэлэлцээр нь Америкийн цэргийн хүчнийг Иракаас гаргах хугацааг тогтооход нөлөөлнө гэсэн мэдээ Иракийн тал үзэж байгаа аж.
Харин Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаг дэвшүүлж байгаа аж. Нью-Йорк Таймс сонинд бичсэнээр Пентагон зөвхөн тодорхойгүй цөөн тооны Америкийн цэргүүдийг гаргаж, үлдсэн хэсгийг хэвээр үлдээж, үүрэг ролийг нь өөрчлөх байх гэж үзсэн байна.
Тус сонин энэ удаагийн хэлэлцээрийг Иракийн талд таалагдах гэсэн яриа хэлэлцээр “дипломат театр” хэмээн тодорхойлоод хамгийн чухал шийдвэрийг Иракийн парламент гаргана гэжээ. Пентагоны мэдээлснээр одоогоор Ирак улсад Америкийн 2500 цэрэг байрлаж байна. Гэсэн хэдий ч энэ тоо маргаантай гэж үздэг байна.
Эх сурвалж: tehrantimes.com