Цэнд-Очирын Цогтбаатар “Токио – 2020” Олимпийн хүрэл медалиа гардан авлаа. 2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ц.Цогтбаатар хэдхэн цагийн өмнө ялалтын дараах сэтгэгдлээ монголчуудтайгаа хуваалцаж “Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна. Хайрт хань, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, саяхан мэндэлсэн бяцхан хүүдээ, анхны багшдаа маш их баярлалаа. Бэлтгэл хангахад тусалсан хүндэт ахдаа, Жүдо бөхийн холбоондоо, шигшээ багийнхан гээд үргэлж тусалж дэмждэг хэн бүхэнд нь маш их талархаж байна.
Миний зорьсон зүйл нэгээр зогсоогүй, миний оргил хаана байх вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр өөрийн биеэ 100 хувь бэлдэж ирсэн. Би хэнтэй ч учраа таарсан бай ялна гэх зорилготой ирсэн” хэмээн мэдэгдсэн билээ.