Өчигдөр Завхан аймагт долоон иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, коронавирусний халдвараар эмчлүүлж байсан нэг иргэн нас баржээ. Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 42 иргэний PCR шинжилгээг хийсэн байна. Харин эмчлүүлж байсан 37 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1556 хүн аймгийн хэмжээнд эдгэрсэн байна.
Шинээр бүртгэгдсэн долоон тохиолдлууд Улиастай, Их-Уул, Тэлмэн сумуудад бүртгэгдсэн байна. Аймгийн хэмжээнд улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 139 нь биеийн байдал хөнгөн, хүнд гурван хүн байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлжээ.