Манай улсад одоогийн байдлаар Дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байгаа гэж өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Гамшгаас хамгаалах үндэсний зөвлөлийн хурал дээр мэдэгдсэн байгаа. Мөн коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн Дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөртэй байгааг сануулсан юм. Эрүүл мэндийн яам болон УОК цаашид доорх зарчмыг баримлан ажиллах гэнэ.
Цаашид авах арга хэмжээний тухайд:
- Гадаадаас ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтын хяналтыг шинэ шатанд гаргах
- ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран ажиллах
- Хил дээрх хяналтын сорьц цуглуулах хувилбаруудыг хянах ажлыг эхлүүлсэн ба эрчимжүүлэх
- Батлагдсан тохиолдлын тандалт судалгааг сайжруулах, аль болох эмнэлэгт тусгаарлан эмчлэх
- Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлах
Дотоодод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:
- Халдварын тохиолдолд анхаарал татсан хувилбаруудыг хянах
- Хариуцлагын механизмыг сайжруулах, шаардлагатай бол МХЕГ, ЦЕГ Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх
- Гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
- Мэдээлэл, сургалт, сургалт сурталчилгаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран оролцуулах” гэлээ.