“Өглөөний Улаанбаатар” төсөл, хөтөлбөр долдугаар сард багтаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа тухай нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК компаниас мэдээлсэн. Төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэгвэл талбайн баруун талын “Гутлын 22” гудамжийг “Өглөөний гудамж” болгон тохижуулж, өнөө өглөөнөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Номтой кафе, кофе шоп, ресторан, цайны газар, үсчин зэрэг “Гутлын 22” гудамжинд байрлаж байсан бүх үйл ажиллагааны газрууд өглөөний 06:00 цагаас үйлчилгээ үзүүлэх аж.