Олон улсын олимпын хороо медалийн тавцан дээр зургаа авхуулахдаа амны хаалтгүй байхыг зөвшөөрч, Олимпийн медалиа зүүж, спортын карьерын онцгой агшны сэтгэл хөдлөлийг гэрэл зурагт үлдээх боломжийг олгож байна гэж мэдэгджээ.
Токио 2020 наадмын медаль гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Алтан медальт тамирчны улсын төрийн дууллыг эгшиглүүлснээс хойш 30 секундын хугацаанд тавцан дээр зогсоо тамирчид амны хаалтаа авч, зургаа авхуулахаар болсон байна.
Ням гаригт усан сэлэлтийн төрөлд түрүүлсэн тамирчид медалийн тавцан дээр зогсох үедээ амны хаалтаа авч, хоорондоо тэврэлдэж байв. Энэ үед ОУОХ-ны удирдллагууд Олимпийн медалиа зүүж байгаа тамирчдын баяр хөөрийг ойлгож, мэдэрч байна. Гэхдээ тамирчид ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүх ёстой. Энэ бол таны төлөө, бид бүгдийн төлөө, Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахын төлөө бий болгосон журам. Харамсалтай нь бидэнд хатуу дагаж мөрдөхөөс өөр аргагүй хэмээн мэдэгдэж байсан ч журмаа зөөллөн, дурсгалын зураг авахуулах мөчид амны хаалтгүй байх зөвшөөрлийг өглөө.