Дэлхийд одоогийн байдлаар улсын өрийн хэмжээгээрээ Япон улс тэргүүлж байна. Тус улсын өр ДНБ-ий 200%-ийг давжээ. Түүнчлэн Их Британи, АНУ, Евро бүсийн өр ДНБ-ий 100 гаруй хувийг давсан тухай Стратеги боловсруулалтын төвийн Хөрөнгө оруулалтын дүн шинжилгээ, макро эдийн засгийн судалгааны тэргүүн Даниил Наметкин мэдэгдэв.
“Олон улсын санхүүнийн хүрээлэн, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын мэдээллээр 2020 оны дүн мэдээгээр дэлхий даяар бүхэлдээ улсын өрийн ДНБ-д харьцах үзүүлэлт 105% болсон” хэмээн шинжээч тэмдэглэсэн юм.
Өрийн ачааллын түвшин дэлхийн томоохон орнуудад өндөр байгаа хэдий ч ойрын ирээдүйд өрийн үйлчилгээний асуудал үүссэхгүй гэж тэрбээр хэлсэн байна. Хөгжингүй орнуудын дунд улсын өрийн хэмжээгээрээ Япон 234% болсон бол Их Британи 144%, АНУ 160%, Евро бүс 120,4% болсон аж.
Дэлхийд томоохон байгууллагууд олон жилийн турш хүүгийн түвшнээ бага хэвээр хадгалж байгаа нь өрийн үйлчилгээг харьцангуй хялбаршуулж байгаа юм. Тухайлбал, АНУ-ын холбооны сан, Европын Төвбанкны хүүгийн доод хэлбэлзэл тэг хувь байдаг бол Японы Банкны бодлогын хүү хасах 0,1% байдаг.
Корона хямралын туршлагаас болоод дэлхийн санхүүгийн томоохон байгууллагууд макро эдийн засгийн нөхцөл нь муудвал санхүүгийн системээ тогтвортой байлгахын тулд зах зээлээ устгах хатуу арга хэмжээ авч болзошгүйг шинжээч сануулсан байна.
Эх сурвалж: Ria.ru