Олон Улсын Математикийн 62-р Олимпиадад манай улсын зургаан сурагч амжилттай оролцож, багийн амжилтаараа 11-р байрт шалгарлаа. Харин Герман улсын баг 12-р байрт, Сингапур улсын баг 15-р байрт жагссан байна.
Монгол Улсын багийн гишүүд:
- А.Нямдаваа – Алтан медаль (Сант сургууль)
- М.Өнөболд – Алтан медаль (Нэгдүгээр сургууль)
- Ц.Сайханбилэг – Мөнгөн медаль (Сант сургууль)
- О.Мишээл – Мөнгөн медаль (Шинэ Монгол сургууль)
- Д.Энэрэлт – Хүрэл медаль (Сант сургууль)
- Б.Батсамбуу – Хүрэл медаль (Олонлог төв сургууль)
Багийн удирдагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг нар ажиллажээ.