Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2021-07-23 11:46

Улсын баяр наадмын өмнө Засгийн газар долдугаар сарын 16-ны баасан гаригийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гаригт шилжүүлсэн. Энэ шийдвэрийн дагуу маргааш бүх нийтээр ажиллах юм. Харин энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Тээврийн цагдаагийн алба мэдээлжээ.