2021-07-22 20:041min00

Самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг олж, нийслэлд авчирлаа

218094869_238589714775808_2931605687703416790_n

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд оллоо. Тэднийг эрэн хайхаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг экипажийн бүрэлдэхүүн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлэг, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд ниссэн юм..

Минжийн даваанд 17:15 цагт суулт хийсэн нисдэг тэрэг самарчдын отгоос сураггүй болсон дөрвөн иргэнийг 17:20 цагт эсэн мэнд олж Улаанбаатарт авч ирлээ. Иргэдийн биеийн байдал хэвийн гэж  мэдэгджээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй