Долдугаар сард ойр ойрхон орж байгаа усархаг борооны улмаас Орхон гол үерлэж байна. Голын үерийн усны түвшин долдугаар сарын 21-ний өдрийн 14.00 цагийн байдлаар 19 см даван өмнөх өдрөөс 44 см нэмэгдэжээ. Бат-Өлзий сумын орчим аюулын түвшнээс 113 см-ээр даван гол эргээсээ халин үерлэсэн гэж Хархорин сумын онцгой байдлын хэлтэс мэдэгджээ.
Тус сумын онцгой байдлын 25 алба хаагчид долдугаар сарын 21-ний өдрийн 23.00 цагаас 22-ны өдрийн 07.00 цагийн байдлаар дөрвөн техник хэрэгсэлтэй ажиллаж 15 тээврийн хэрэгсэл, 55 иргэний алтан амийг авран хамгаалаад байсан бол сүүлийн мэдээллээр дахин 39 хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.
Өнөөдөр/2021.07.22/ өглөөний байдлаар Орхон голын усны түвшин үерийн аюултай түвшнээс дээш 222 см байна