Хөвсгөл аймагт өчигдөр 2 удаа газар хөдөллөө. Тодруулбал, Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 318 км, сумын төвөөс баруун зүгт 32 км-т, 7 дугаар сарын 20-ны 12.00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Мөн Бүрэнтогтох сумын Тээл багийн Ялбаганат гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 23 км-т 7 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 19 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.